Temeen Deerees Naran Oirhon LyricsСонихон зэргэлээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солбио хүрэн ат минь хө
Сарын газраа жонжоотой доо хө
Солбио хүрнээ унахаар
Тэнгэрийн наран ойрхон доо хө
Цолмон чамайгаа зорихоор би
Наран шингэхэд хүрнэ ээ хө
Заган шугуйт говь минь
Замилан хорвоод алдартай даа хө
Зандан хүрэн ат минь хө
Замын холдоо жонжоотой доо хө
Зандан хүрнээ унахаар
Тэнгэрийн саран ойрхон доо хө
Заяа тавилант чамтайгаа би
Саран гийхээр учирна аа хө
Шижиртэн туяарах говь минь
Шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө
Ширээ атны минь жонжоонд нь хө
Тэнгэрийн хаяа тэлээстэй дээ хө
Заган шугуйт говь минь
Замилан хорвоод алдартай даа хө
Зандан хүрэн ат минь хө
Замын холдоо жонжоотой доо хө