Би Улаан, ув улаан
Бадрангуй, тод — гал адил
Бие нь ганц ч, бодол минь хэлбэрт үгүй
Хязгааргүй — эрх чөлөөт салхи адил
Заримаа намайг харанхуй хучивч
Замыг минь заах тэр гэрлийг
Би сайтар хардаг
Тэр улаан гэрэл - түнэр харанхуйд улам тодрох
Гэрэл
Хугацаан доторх хоромхон
Эхлэл доторх төгсгөл
Үүний дунд оршихуй
Тэг голд нь, бас гадна нь
Би Улаан
Хаяг үгүй шүлэг
Дүүргэвч дундрах аяга
Бадравч, дүүмийх гэрэл
Дуурьсавч, төгсөх дуун